Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Коронавируст халдварын улмаас гэрээр эмчлүүлж буй 53,000 хүн бий. Эдгээр иргэн Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө тусламж, үйлчилгээ авч байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн КОВИД-19-ийн нэг өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардал 160,000 төгрөг. 160,000 төгрөгтөө багтаан зохион байгуулалтаа Өрхийн эрүүл мэндийн төв нь хариуцна. Иргэн таныг гэрээр хянах хугацаанд ямар үйлчилгээ, тусламж үзүүлснийгээ тайлагнаж байж санхүүжилтээ авдаг" гэлээ.