УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ нам, эвслүүд тодруулж дуусжээ. Ингэснэр ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан.
Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх Даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.
Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заасан байдаг.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, АН, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, "Зөв хүн-Электорат", Гэр хороолол хөгжлийн нам, эвсэл, Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж дууссан.