Улс төрийн задлан энэ удаа Оюутолгой тойрсон сэдвийн хүрээнд "ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгээ бэлдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
“Оюутолгойн орд бол дэлхийд цөөхөн байдаг ордуудын нэг. Энэ бол маш сайн, үнэхээр гайхалтай орд. Энэ ордыг анхнаас нь зөв менежментээр, зөв тактикаар, зөв ашиглалтын технологиор, зөв ашиглалтын системээр зөв нээгээд ашиглаад явах ёстой байсан. Энэ менежментийг бид Рио Тинто компанид хариуцуулсан. Бид та бүхэнд итгэж байна гээд. Монгол Улс болохоор үндсэндээ байсан өөрсдийнхөө бүхий л татварын орчныг тогтворжуулсан гээд олон зүйлийг хэлж болно. Айлын тал менежментийн өндөр төлбөр авч байгаа. Гэтэл сайн менежмент явуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь ярих ёстой асуудал. Мэдээжийн хэрэг үүнийг бид урьдчилж хараад хэлэх нь зөв. Гэхдээ бид нар энэ асуудлыг зайлшгүй тавих ёстой”
ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО
“Бид Монгол Улсын эрх ашгийг хангуулахын төлөө шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хийнэ. Тэгэхээр бид яалт ч үгүй хувьцаа эзэмшигчийнхээ хувиар хохирол амсаж байвал, эсвэл Монгол Улс авах ёстой татварын орлого нь багасаад хохирол амсаж байвал энэ ярих ёстой асуудал. Гэхдээ нөгөө талдаа Рио Тинто компаниас ямар тайлбар хийх нь үү гэдгийг харья. Хийсэн тайлбараас нь үндэслээд бид цаашаа би ямар байдлаар энэ асуудлыг авч хэлэлцэх үү гэдгийг шийдэх байх”
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
“Далд уурхай бол үнэхээр дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт. Юм хийхэд алдаа оноо гарна. Алддаггүй хүн гэж байхгүй. Тэр утгаараа алдаа гаргасан. Гэхдээ алдаа нь хэтэрхий их байгаа. Одоо жишээлбэл, газрын гүнд хоногт 100 мянган тонн хүдэр бутлах том байгууламжийг газрын гадаргаас доошоо 1.3 км-ын гүнд байгуулсан. Тэр хүнд, томоохон хэмжээний хот шиг бүтээн байгуулалтууд хийчхээд байгаа. Энэ бол дэлхийн хамгийн том уурхай. Азид, манай хойд хөршид байхгүй гэж би сонссон. Оюутолгой төслөөр бид бахархах ёстой. Алдаа гаргаж болно. Гэхдээ алдаа нь хэтэрхий их байсан”
"ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.