Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүж байна
Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сард УИХ-ын нөхөн сонгууль болно. Намууд нэр дэвшигчдээ зарлах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно.
Энэхүү нөхөн сонгуульд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нөхөн сонгуульд Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, харин Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийг дэвшүүлэхээр тохирсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт цахимаар хуралдахаар товлогдсон. Бага хурал руу Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг оруулж, санал хураалгах болсон гэдэг мэдээлэл байгаа юм.