Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны орой 18:00 цагийн орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарлаа. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Өчигдөр орой буудалд эхнэр, нөхөр хоёр боомилж нас барсан хэрэг гарсан. Хэргийн нөхцөл, шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өөрсдийгөө боомилж нас барсан эхнэр нөхөр уг зочид буудалд 2-3 хоносон бөгөөд гурван хүүхэдтэй, их хэмжээний өр төлбөртэй байсан учраас ийн амиа егүүтгэсэн байж болзошгүй талаар мэдээллээ.