Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс Ази тив дэx Ардчиллын баян бүрд болсон
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний долоон сард 80 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16-аар буюу 25 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Харин энэ төрлийн гэмт хэрэг энэ оны долдугаар сард 11 бүртгэгдсэн нь өмнөх сараас есөөр буюу 45 хувиар буурсан байна. Тус гэмт хэргийн улмаас энэ оны эхний долоон сард 5,261 зөрчил бүртгэгдсэний 4,243 буюу 80.6 хувийн зөрчлийг шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1,386 буюу 20.9 хувиар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 2,343 буюу 35.6 хувиар тус тус буурчээ.