БЗД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх сансрын тунелийн нүхэн гарцын түшиц ханыг 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 18-ныг хүртэл засварлах ажлыг хийж дуусгасан байдаг. Гэтэл энэхүү түшиц ханыг сэргээн засварлана гэсэн ч хүчитгэлгүй будаад орхисон байдалтай байгаа юм. Цагаан Толгойн нуур ХХК-д нийслэлээс 44 сая 950 мянга төгрөгийг төсөвлөсөн билээ. Ийнхүү зарим иргэд хүчитгээгүй будсан явдалд шүүмжлэлтэй хандаж, дэмий зардал гаргалаа гэж үзэж буй юм.
Бид энэ асуудлаар ажлыг хянасан хяналтын инженер Х.Хонгорзулаас тодрууллаа.
Анхнаасаа хүчитгэж армотуртай хийнэ гэсэн бол бид түүний дагуу хийх байсан. Бид хийлгэхдээ мөнгөн дүндээ таарсан төсвийн дагуу л ажлаа хийлгэдэг. Хуучин будагтай ханыг хусаж түүн дээр нь замаск татаж гадна өнгийг сэргээх тийм л ажил хийсэн байгаа.
–44 сая төгрөг төсөвлөсөн байсан. Энэ ханыг будахдаа таарсан зардал гэсэн үг үү?
-Наадах чинь 2100 метр квадрат талбайг засварлах ажил. Гэхдээ 2700 метр квадрат талбайг тийм зардлаар хийсэн гэсэн үг. Яг барилгын материалын үнэ, хийх метр квадратаа судлаад үзвэл бодит үнийн дүн таарна. Хийх ёстой хэмжээнээсээ их ажил хийсэн байгаа.
Харин УБЗАА-ны мэргэжилтэн Г.Билгүүн
-Гадна пасатны будгаар буддаг юм. Ханыг л будаж байгаа шүү дээ. Хүчитгэл гэдэг нь ямар нэг байдлаар цууралт өгөөд, нурах гэж байгаа тохиолдолд хүчитгэл хийдэг. Бид хууларсан будгийг хусаж тэгшлээд өнгө үзэмжийг нь л сайжруулсан. Очоод хэмжээд үз дээ. 2000 гаруй метр квадрат шүү дээ. Та бүхний нүдээр харж байгаа шиг биш. Байрны засвар хийхэд л 10-20 сая болдог шүү дээ.