Бодь даатгал ХК “Mining Week MinePro экспод оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 40 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5037 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1394, хоёр дахь тунд 2216, нийт 3610 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.096.359 иргэн эхний тунд, 996.460 иргэн хоёр дахь тунд хамрагджээ. Мөн нийт 2196 жирэмсэн эх, 12-15 насны 34210, 16-17 насны 17257 хүүхэд тус тус хоёр дахь тунд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

















