Өмнөд Солонгос Улсын дээд шүүх Самсунг компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд өнгөрөгч зун хоёр жил зургаан сарын хорих ял оноосон. Түүний оролцсон хээл хахуулийн хэрэг нь, авлигын хэргээр шоронд хоригдсон тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэн өмнөх хэрэгтэй холбогдсон.
Ли Жэ Ён 2014 оноос хойш Самсунг Электроникс компанийн удирдлагаар ажилласан. Шүүхээс гаргасан энэ шийдвэр нь технологийн Солонгост төдийгүй дэлхийн хамгийн том компанийн цаашдын ирээдүйд асар их хохирол авчрах болно хэмээн олон улсын хэвлэлүүд шуугиж байсан. Самсунг электроникс компанийн хувьцаа уг үйл явдлаас өмнөх ханшнаас 4 хувиар буурсан нь үйл явдал шууд нөлөөгөө үзүүлж байсныг илтгэж байсан юм.
Шүүхийн зүгээс Лиг 8.6 тэрбум вон буюу 7.8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зүй бус орлогыг нуун дарагдуулсан хэргээр буруутгаж ял өгсөн. Мөн Самсунг компани улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пакын найз Чой Сун Силийн удирддаг ашгийн бус хоёр санд 43 тэрбум вон буюу 37.7 сая ам.доллар өгсөн болох нь тогтоогдсон. Харин шүүхээс түүнд өршөөл үзүүлэх боломжтой тухай мэдэгдэл хийсэн байна. Тодруулбал, түүнийг шоронд байх хугацаандаа хүмүүжилтэй байсан төдийгүй олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог учраас хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой гэжээ. Самсунг компанийн хуулийн хэлтсээс шүүхэд хүсэлт гаргаж тухайн мэдээллийг нягтлах хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж: Аljazeera.com