Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Өнөөдөр Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эмэгтэй 53 кг-д өрсөлдөж буй манай бөх Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акинотой таарсан.
Барилдаан эхлээд удаагүй байхад манай бөх өрсөлдөгчөө мушгиж даран дөрвөн оноогоор унагаж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа. Барилдаан хэдхэн секунд үргэлжлэв.
Одоо Б.Болортуяа Эквадорын бөх, Пан Америкийн наадмын аварга Луиза Валвердетэй хагас шигшээд шалгарахын төлөө барилдана.