Манай сайтад хандсан иргэн, байгууллагын шахалтаар Хятад вакцин хийлгэснээр “вакцины хүндрэл” өгч бүх эрхтэн систем нь гэмтсэн талаар ярьсан юм.
Тэгвэл бид ХӨСҮТ-өөс ямар төрлийн харшилтай, өвчтэй хүмүүст вакцин хийж болохгүй талаар тодрууллаа.
ХӨСҮТ-ийн их эмч н.Гантуул
Вакцин хийлгэж болохгүй заалтууд дотор нэгдүгээрт анафилактик шок гээд байгаа. Энэ нь эмийн бодист маш хурдан хугацаанд харшил урвал өгөөд амь тэнссэн хүнд нөхцөл юм. Энэ үед хийхгүй. Үнэхээр өндөр харшлын урвал өгч байгаа хүмүүст хийхгүй байгаа шүү дээ. Хийлгээгүй ч явж байгаа хүмүүс бий. Хэрвээ ургамлын харшилтай ч юм уу, бусад эмийн харшилтай хүнд, тухайн харшдаг хүчин зүйлийг хэрэглүүлэхгүй, харшилдаг эм тариаг нь хэрэглэхгүй заалт гаргаж эмчилдэг. Харшилтай хүмүүс ихэвчлэн өөрсдийн хүсэлтийг бичиж Pfizer вакцин хийлгэж байгаа. Тухайн хүмүүс өөрсдөө ужиг, архаг өвчтэй байсан. Түүнийгээ маш сайн хэлээгүйн улмаас вакцинд орсон болов уу гэж бодож байна. Түүнээс биш эргэн тойронд Хятад вакцин хийлгэсэн хүмүүс урвал харшил үзүүлж байна гэсэн зүйл бий дуулаагүй шүү. Манай эмнэлэг дээр хүмүүс ковидын дархлаа тогтоц болон вакцины дархлаа тогтцыг маш сайн үзүүлж байгаа. Тэгэхэд зарим хүмүүст Хятад вакцины дархлаа тогтоц зуугаас дээш тогтсон байна. Тэгэхээр янз бүр. Тухайн хүнээсээ л хамааралтай.
Мөн бид нийтийн тээврийн үйлчилгээний ажилчдад шахалтаар вакцин хийсэн гэх мэдээллийн дагуу автобусны жолооч нараас вакциныг саналаараа эсвэл шахалтаар хийлгүүлсэн эсэхийг асуулаа.
- Бүгд нэгдсэн журмаар хийлгэсэн. Өөр хийлгээгүй хүмүүс байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүсээ л шугаманд гаргаж байгаа. Вакцин хийлгэхгүй гэвэл өөр вакцинаа хийлгэсний дараа ажилдаа ор гэсэн.
- Бүгдэнд нь хийлгэх ёстой гээд шаардлага тавьж хийлгэсэн шүү дээ.
- Бүгдэнд нь хийлгэсэн. Миний хувьд саналаараа л хийсэн.