Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 6-ны Баасан гарагт өгөх юм байна. Энэ үеэр мөн 4-5 насны цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр 2-3 насны хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт элсүүлэх нь есдүгээр сарын сүүлээр тодорхой болно гэлээ.