УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гуравдугаар сарын 15-наас долоодугаар сарын 8-ны өдрийг хүртэл хуралдсан хаврын чуулганы ирцийн мэдээллийг танилцуулжээ.
Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэгвэл хаврын чуулганы хуралдаан хамгийн олон удаа тасалсан гишүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шалгарч байна. Тэрбээр 34 хуралдааны 11-т нь л суужээ.
Харин хамгийн ирц бага гишүүдээр
- Ж.Батсуурь 10,
- Х.Болорчулуун 10,
- Х.Нямбаатар 10,
- Ц.Сэргэлэн 10,
- Б.Бейсен 9,
- Л.Оюун-Эрдэнэ 23 удаа оролцоогүй байна.
Хаврын чуулганаар
- Г.Амартүвшин,
- Ё.Баатарбилэг,
- Т.Аюурсайхан,
- Б.Баярсайхан,
- Д.Ганбат,
- Б.Дэлгэрсайхан,
- Б.Пүрэвдорж,
- С.Чинзориг нарын найман гишүүн чуулганы хуралдаанд нэг ч удаа таслаагүй, чөлөө аваагүй бүтэн оролцсон байна.