Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлага бүртгэгджээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн 41 настай эрэгтэй Л нь нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж, нуурын усанд “Мазда” загварын суудлын машинтайгаа живсэн байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар