“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болж өндөрлөлөө.
Манай бөх Саид Моллаеи Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Нагасэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдаж, олимпын мөнгөн медаль авлаа.
Моллаеи эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж иппоноор ялсан. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилиг иппоноор ялж, хэсэгтээ тэргүүлсэн билээ.
Хагас шигшээд тэрээр Австрийн Гүрж бөх Шамиль Борчашвилитай барилдаж, иппоноор ялсан юм.
Моллаеи хоёр дахь олимпдоо зодоглон ийнхүү олимпын МӨНГӨН медальтан боллоо.