Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.
Уг хуралдаанд оролож буй НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс бол цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэгт тооцогддог.
Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хурлын гол зорилго бол гамшгаас сэргийлэх төлөвлөлтийг гаргах юм. НҮБ-ын зүгээс бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлье" хэмээлээ.