Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөж байна.
Тэрээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо.
Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 5 тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон. Дараагийн буюу нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно.
Тэдний хэн хожсоныг хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабут хүлээж байна. Ширээний теннисний тоглолтуудыг NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулах учиртай.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.