Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 20 цэгт ажиллана.
Эдгээр цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7,115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины
- I тунд 3,145,
- II тунд 5,962 буюу нийт 9,107 иргэнийг хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,052,957 иргэн I тунд, 944,294 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 3,307 жирэмсэн эх, 12-15 насны 39,773, 16-17 насны 20,213 хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.