Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Консерваторийн сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэж тус коллежийн багш, төгсөгчид сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагсан шаардлага хүргүүллээ.
Уг сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 5-6 давхар барилга барихаар болсныг төгсөгчид болон багш нар эсэргүүцээд 10 гаруй хоног болж буй юм.
Сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцээд буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд Энх-Амгалан уулзахаар болсон байна.
Тэд холбогдох албаныхантай уулзаж, шаардлагын хариугаа аваад 14:00 цагаас мэдээлэл өгнө.