“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
“Токио 2020” олимпын наадмыг Монголын 43 тамирчин зориод буй. Тэдний 16 нь олимпын наадамд оролцож үзсэн туршлагатай бол 27 нь олимпын дэвжээнд анх удаа хүч үзэх юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино. Энэ нь Монголын олимпын түүхэн дэх дээд амжилт гэдгийг МҮОХ-оос мэдээллээ.
Дэлхий дахинд долоо болон түүнээс олон олимпд оролцсон 44 тамирчин байдаг. Тухайлбал,
- 10 олимпд оролцсон 1,
- 9 олимпд оролцсон 2,
- найман олимпд өрсөлдсөн 10,
- долоон олимпд оролцсон 31 тамирчин байдаг юм.