Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр хүндэтгэн залдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас коронавирусийн цар тахлын улмаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ өнөөдөр наадмын нээлт цахимаар үзэгчдэд хүрнэ. Мөн яг одоо Сүхбаатарын талбайд есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж байна.