Токио-2020 зуны олимп 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар 08-ны хооронд зохион байгуулагдана. Зуны XXXII олимпын наадам эхлэхэд 12 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулж буй юм.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.
Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka бол 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно. Тэд Төв аймгийн Эрдэнэ суман дахь бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.