Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийг ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж эрийн гурван наадам хийхээргүй болсон. Гэхдээ үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлтийн тоглолт гарна. Өнөөдөр 11.40 цагаас телевизийн бүх сувгаар болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах юм байна.
Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өргөн дэлгэр сайхан наадаарай.