Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар,
- Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.