Иргэдийн харшил хүндэрч эмч эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Арьс өвчин судлалын үндэсний төв дээр энэ сарын 7-ны өглөө 30 гаруй иргэн тусламж авахаар очсон боловч үзлэгийн эмч байхгүйгээс үүдэн эмчилгээ, зөвлөмж авч чадалгүй буцжээ.
ИРГЭД:
Харшил маань хүндэрч яаралтай тусламж авахыг хүссэн боловч үзэх эмч байхгүй байна. Ядаж зөвлөгөө өгөөч ээ гэхэд, “тийм боломжгүй. Урд шөнө гарсан нэг л эмч байна. Бусад нь бүгд ковидтой холбоотой янз бүрийн хорионд орсон" гэх тайлбарыг өглөө. Ямар ч эмнэлгийн байгууллага ийм тайлбар өгч хүнд суртал гаргаж байгаа. Ковидыг далимдуулж бусад хэлбэрийн өвчнийг тоохгүй байгаад бухимдалтай байна. Яаралтай хүлээн авах чинь бэлэн байх ёстой шүү дээ. Тийм байхад мөн л цоожтой байна.
Харшлын эмч нь өрөөндөө өглөөнөөс хойш зүв зүгээр суулаа. Цагаараа үзнэ гээд л. Би 7 дугаар сарын 20-нд цаг авсан. Харшил хүндэрч, байж чадахаа байгаад л энд ирж байна. Нүд бэлцийж хавдаад, загатнаад. Хамар амьсгалж болохгүй битүүрсэн. Ажлаасаа чөлөө аваад л ирж байгаа шүү дээ. Энд өглөө 30-40 хүн ирээд үйлчилгээ авч чадалгүй буцсан. Яах гэж цалингаа хоёр дахин нэмүүлэх гээд байгаа юм. Халдвартад ажиллаж байгаа хүмүүст л хэцүү байгаа байх.
"Зөвлөгөө өгөх эмч байна уу. Миний нүд хавдаад байна, загатнаад байна үзүүлье" гэхэд, яаралтай түргэн тусламж руу очоод үзүүлчих гэсэн юм. Түргэн тусламжин дээр цаг гаруй хүлээж ороход, “манайх үзэхгүй. Буцаж цахим дээрээ очоод нэмэлтээр цаг ав” гэсэн.
Энэ асуудлаар тухайн эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтнаас тодруулахад,
“Долоон сард харшлын улирал эхэлдэг. Хүмүүсийн хамар загатнах битүүрэх зэрэг шинж тэмдэгтэй ургамлын харшил эхэлдэг учраас ачаалал их байна. Сүүлийн үед дунджаар зөвхөн харшлын улмаас өдөрт 200 хүн ирж байна. Манай эмнэлгийн байр зориулалтых биш. Агааржуулалт ч байхгүй. Хэдийгээр гуравдугаар шатлалын эмнэлэг боловч эмч нарын хүрэлцээ маш муу. Бүх харьяа дүүрэг орон нутгаас өвчтөн авдаг хирнээ амбулатори аравхан эмчтэй байх жишээний.