Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусийн тархалтын эрчим нэмэгдсэнтэй холбогдуулан цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулсантай холбоотой бүх орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилээр хойшлуулав. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд одоогоор хэдий хэмжээний зардал гараад байгаа талаар Соёлын сайд Ч.Номин "Баяр наадмын үйл ажиллагааны зардлуудыг НЗДТГ-т шилжүүлсэн байдаг тул бүх зардлууд хотын захиргаанаас зарцуулагдаж байгаа. Одоогоор наадмын контентуудад хэдий хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Наадмын контентийг хийсэн хэмжээнд цэгцлээд олон нийтэд хүргэх болно" гэлээ.
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд хэдий хэмжээний төсөв зарцуулагдаад байгааг нэгтгэж, олон нийтэд хүргэх болно хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдлээ.