Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улсын их баяр наадмыг цахимаар хийх болсон энэ үед иргэд халдвар хамгааллаа сахин гэртээ наадамлаж, гэрийн нөхцөлд баярын зоог болох хорхогоо хийж идэх боломжтой юм.
“Horhog Stone” хорхогны чулуу, чулуу халаагч зориулалтын сав худалдаанд гарчээ. Энэ талаар хувиараа бизнес эрхлэгч Б.Хонгор,
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш хорхогны чулууг худалдаанд гаргасан. Энэхүү чулуу маань НОМИН-гийн бүх салбаруудаар борлуулагдаж байна. Мэдээж хорхоггүй наадам гэж төсөөлөх аргагүй. Тиймээс би гэрийн нөхцөлд чулуу халаах зориулалттай “Хорхог ком” бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Зориулалтын савандаа чулуугаа хийгээд газан плеткан дээрээ тавихад л халуун чулуу бэлэн болно.
Давуу тал нь,
- Үйлдвэрийн аргаар хийсэн болохоор агаар сэлгэлт сайтай, агааржуулалтын цонхнуудыг байршуулж өгснөөрөө гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой.
- Мөн хорхогийг заавал хээр хөдөө, эрчүүд л хийдэг гэх ойлголтыг халж буй юм.
- Нэг цаг 30 минутын дотор хорхог бэлэн болно.