Нийслэлд өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас, төв болон говийн аймгуудын нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.