Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн иргэдээс PCR шинжилгээ авахгүй байгаа гэдэг гомдол иргэдээс манай сайтад ирсэн юм. Учир нь Төв аймгийн хэмжээнд авсан PCR шинжилгээг нийслэл рүү явуулж шинжлүүлдэг. ХӨСҮТ засвартай гээд долоо хоног шинжилгээ авахгүй байгааг тухайн иргэн учирласан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяраас тодруулахад “2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн ЭМЯ-ны сайдын тушаалаар Төв аймгийн иргэдээс авах PCR шинжилгээг ЗӨСҮТ авна гэж заасан. Одоогоор ЗӨСҮТ засвартай гээд шинжилгээ авахгүй байгаа. Гэхдээ манайх боломжоороо зургаадугаар сарын 15-нд Төв аймгийн 327 PCR шинжилгээ, өчигдөр 100 PCR шинжилгээг авч шинжилсэн байна. Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэдэг хариултыг өглөө.