Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны хоёрдугаар сарын судалгааг хүргэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг өмнөх саруудад 6 оноогоор үнэлэгдэж байсан бол энэ сарын судалгаагаар 7 оноо хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь манай улсын Ерөнхийлөгч байсан бусад улс төрчдөөс рейтинг өндөр байгаа юм. 10-7 оноо гэдэг нь улс төрчдийг үнэлэхэд чамлалтгүй өндөр үзүүлэлт билээ.
Энэ талаар MEC судалгааны компанийн захирал Л.Золбаатар, “Суудлаасаа бууж буй МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн карер үүгээр дуусаагүй гэж бодож байна. Цаашид улс төрд идэвхтэй оролцоно гэж харж байгаа” гэв
Бусад Ерөнхийлөгч байсан хүмүүс суудлаасаа буухдаа рейтинг нь буурсан үзүүлэлттэй гардаг байв.