Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан мэдэгдэл гаргажээ.
Үүнд:
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх
- Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах
- Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
- Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох тухай тусгажээ.