Эрүүл мэндийн яам ковидийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсанаас 2263 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 78347 боллоо.
- Улаанбаатарт 1650
- Орон нутагт 613 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатарт бүртгэгдсэн 1650 тохиолдлыг насны байдлаар задалбал:
- 0-17 насны хүүхэд 26.3 хувь буюу 500 гаруй хүүхэд
- 18-59 насны 66 хувь
- 60-аас дээш насныхан 7.3 хувийг эзэлж байна.
Өчигдрийн байдлаар 1152 жирэмсэн эмэгтэй ковидоор өвчилсөн. Өнөөдрийн байдлаар 375 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 хүн нь хүндэвтэр, нэн хүнд ангилалд эмчлүүлж байна.
Өнгөрсөн 24 цагт найман хүн нас барж, нийт нас баралт 369 боллоо.
Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 475 хүн хэвтэн эмчлүүлж байна.
16-17 насны хүүхдүүдэд эцэг эхчүүдийн хүсэлтээр Файзер вакцинд хамрагдах боломтой боллоо.