Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.10-ны 11 цагийн байдлаар ЭМЯ танилцууллаа.
Тэдний мэдээллээр сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан АРВАН иргэн таалал төгслөө.
Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй
Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
Тавдугаар 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 81 настай эмэгтэй
Зургадугаар сарын 4-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй
Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 68 настай эрэгтэй
Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 71 настай эрэгтэй
Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй
Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй коронавирусийн улмаас нас барлаа.
Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхдөд ӨРӨГ.МН редакцийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн улмаас нийт 334 иргэн амиа алдаад байна. Нэмж мэдээлэхэд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт арван мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1460 ХҮНЭЭС коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар ба эмнэлгээс шалтгаалсан гурван тохиолдол батлагджээ. Улаанбаатарт 955 тохиолдол, орон нутагт 505 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 70482 боллоо.