УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх саналаа өгчээ. Тэрээр өглөө 08:00 цагт нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өглөө.
Нэр дэвшигч нар саналаа өгөхдөө хэвлэл мэдээлэл дуудан, иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалдаг. Харин нэр дэвшигч У.Хүрэлсүх хэвлэл дуудахгүй очиж саналаа өгчээ.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.