Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Худалдаа хөгжлийн банкны Шангрилла дахь салбараас тавдугаар сарын 25-нд гурван этгээд бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдэн хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарчээ.
ЦЕГ-аас "Зарим нэг мэдээллийн хэрэгслээр эрэн сурвалжилж буй этгээдүүд олдсон баривчлагдсан" гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл гэдгийг онцоллоо. Одоогоор эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийг баривчлаагүй. Түүнчлэн уг хэрэгт холбогдогчоор Э.З гэх иргэнийг нэмж хамруулан эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллээ. Эдгээр дөрвөн этгээдүүдийн талаарх үнэн бодит мэдээллийг Цагдаагийн шуурхай албаны 102 утсанд холбогдож өгөхийг иргэдэд уриаллаа.