Н.Түвшинбаярыг ажлаас нь түтгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орсон талаар МҮОХ-ноос мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа Н.Түвшинбаярыг ажлаас нь түтгэлзүүлсэн тухай Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын мэдээллээ.
Тодруулбал, Олон улсын олимпийн хорооноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн билээ.
Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.
Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо.