Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 17-ны өглөө 11.00 цагийн үед гэрээсээ гарсан эмээ, охин хоёр Баянзүрх дүүргийн "X apartment"-ын ойролцоогоос сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл сураггүй алга болсон эмээ, ач охин нарыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас 16.55 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эсэн мэнд олж тогтоосон байна. Эмээ охин хоёрын бие сайн байгаа.
Одоо сураггүй алга болсон дээрх хугацаанд хаана байсан, хаагуур явсан, ямар учраас гэрээсээ явсан зэрэг шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа явагдаж байгааг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.