Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр "Тавдугаар сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ.
Зургаан төрлийн үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байх юм.
- Тавдугаар сарын 22-ноос вакциндаа бүрэн хамрагдсан иргэд ямар нэгэн хязгаарлалтгүй зорчиж байна. 0-17 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй.
- Тавдугаар сарын 22-ноос есөн зах худалдааны төвийг нээнэ.
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд 50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ.
- Зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг нээж байна.
- Амралтын газруудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь ямар нэгэн хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг" гэлээ.