УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
Мөн Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 24:00 цаг хүртэл ажиллана.
- 5-рсарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
- Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
- Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
- Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм.