“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан бүртгэлийн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа.
Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн болно.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
1. Батаагийн Баттулга
Төгссөн сургууль:
- МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
- МУИС-д Хууль зүйн магистр хамгаалсан.
Ажилласан байдал:
- Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд байцаагч, мэргэжилтэн, зохион байгуулагч,
- Дархан хотын Хөтөл хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга,
- Дархан хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,
- Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүний нөөцийн хэлтсийн дарга,
- БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ-т дэд дарга
2. Чойжилын Нямсүрэн
Төгссөн сургууль:
- НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч,
- ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
- МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХБУЕГ-т хүмүүжүүлэгч, төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
- Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХГ-т зааварлагч, мэргэжилтэн,
- Цагдаагийн дээд сургуулийн Мөрдөн байцаах албаны тэнхимд багш, ахлах багш,
- Цагдаагийн дээд сургуулийн Төр эрх зүйн тэнхимд эрхлэгч,
- Цагдаагийн Ерөнхий газрын ЗУГ-ын Хүний нөөц сургалт арга зүйн хэлтсийн Сургалт хариуцсан дэд дарга,
- Цагдаагийн академийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч,
- "Шихихутуг” хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш,
- Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал,
- Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Практик судлалын хэлтсийн дарга,
- Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч,
- Улаанбаатар олон улсын их сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш,
- Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал судлалын хүрээлэнгийн судалгааны багийн профессор,
- Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Судлаачийн хөгжлийн төвийн аргазүйч-багш
3. Володягийн Оюумаа
Төгссөн сургууль:
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч,
- МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч,
- Удирдлагын академийг төрийн албаны менежер,
- МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн.
- МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор,
- Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч,
- Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
4. Бямбажавын Улаанбаатар
Төгссөн сургууль:
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимд багш, ахлах багш,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор,
- МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч,
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын арбитрч,
- МУИС-ийн Ёс зүйн Ерөнхий нарийн бичгийн дарга