ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
"Вакцины дараа 30 минутын дотор илэрч байгаа урвал нь амь насанд аюултай байдаг. Тиймээс эхний 30 минутад илрэх урвал дээр анхаарах ёстой тул эмчийн хяналтад байлгадаг. Зааварт тусгагдсан шинж тэмдэг Синофарм вакцин хийлгэсэн иргэдийн 10-20 хувьд илэрсэн бол Астра зенека 50-60 хувьд илэрсэн.
Вакцин хийлгэсэн иргэн нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байна. Эдгээр иргэдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлж байгаа, хариу нь тодорхой болохоор мэдээлэл өгнө. Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хариу ирэхийг хүлээж байна.
Манай улсын иргэдэд хийж байгаа Синофарм үйлдвэрийн вакциныг ДЭМБ энэ сарын 7-нд бүртгэж авсан" гэлээ.