Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зөв хүн электорат эвслээс Д.Энхбатыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон юм. "Зөв ХҮН электорат" эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан гэдгийг намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ. Түүнчлэн тэрбээр "Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн 200 гаруй улсад 7.5 хүний зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан. Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан" гэв.