Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цахим дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00-15:00 цагийн хооронд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас цахим дотоод сонгуульд бүртгүүлсэн 5 нэр дэвшигчид өнөөдөр АН-ын дарга М.Тулгат үнэмлэхийг нь гардуулан өглөө.
АН-ын Дотоод сонгуулийн хорооноос 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цахим дотоод сонгуульд
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
- АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нарт өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа.
УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуралтай байгаа учраас түүний менежер төлөөлөн үнэмлэхийг нь гардан авлаа.
Таван нэр дэвшигч АН-ын цахим дотоод сунгаанд өрсөлдөнө. АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх дүрэмтэй.