X.Ганxуяг: Төрөөс гарч буй урсгал зардлын мөнгөнд ч НӨАТ тооцно

Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээнэ гэж мэдэгдэж байлаа. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нээх боломжгүй болсон учраас тавдугаар сарын 10-нд нээхээр төлөвлөжээ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэхдээ "Хилээ тавдугаар сарын 10-наас үе шаттайгаар нээх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Долоодугаар сарын 1 гэхэд эрсдэл багатай байвал жуулчдыг хүлээн авах чиглэлээр Гадаад харилцааны яаманд үүрэг чиглэл өгсөн" гэлээ.