Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин Чех улсын Усти-над-Лабем хотноо тавдугаар сарын 4-9-нд болох 51 дэх удаагийн олон улсын Гран-при тэмцээнийг зорилоо.
Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар ажиллаж байна.
Эрэгтэй тамирчид:
- Х.Энхмандах
- Х.Энх-Амар
- Э.Цэндбаатар
- Б.Чинзориг
- Б.Мишээлт
- О.Бямба-Эрдэнэ
Эмэгтэй тамирчид:
- Л.Алтанцэцэг
- О.Есүгэн
- М.Намуун нар оролцоно.
Шигшээ баг тэмцээнийг дуусгаад ХБНГУ-д Кубийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлээд тавдугаар сарын 21–ээс зургаадугаар сарын 01-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн АШТ-д оролцох юм байна.