УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элссэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН өнөөдөр бүл нэмж байна" гэж цахим хуудсандаа бичлээ.
С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр 13:30 цагийн үед МАХН-наас гарсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлээд байсан юм.
Тэрбээр "Монголын ард түмний баялгийг хулгайлж буй хүмүүс эрх барьж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэдэг. Гэхдээ би одоо сайн ялагч байх ёстой. Үүний тулд МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд байгаа эрх баригч нартаа хандаж хэлэхэд ард түмний сонголтыг хулгайлж авдаггүй юм" гэв.