Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан үргэлжилж байна.
АН-ын хувьд дотроо хуваагдаж, хоёр талд намын даргын сунгаагаа явуулж, тус бүртээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар намын даргын сунгаанд ялалт байгуулж, түүнийгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлээд байгаа бөгөөд уг асуудлыг эцэслэхээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаанаа үргэлжлүүлж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.