УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 18-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулал уучлал гуйлаа.
Тэрээр "Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" хэмээн бичжээ.
Эргэн сануулахад, тэрээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд авто замын зорчих хэсэгт автомашин осол гаргасан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байдаг.