Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиглэлийн байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код олгох асуудлаар Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийслэлийн шуурхай штабын байранд мэдээлэл хийж байна.
Х.Нямбаатар: Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОК-оос эцэслэнэ. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
QR код нь нэг удаагийн болон 14 хоног хэрэглэх гэсэн хоёр янз байна. Тодруулбал нэг удаагийн кодыг уул уурхай, газар тариалангийн чиглэлээр ажиллагсдаа тээвэрлэх автомашинд олгоно. Харин үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 13 чиглэлийн албан хаагчдын тээврийн хэрэгсэлд 14 хоног ашиглах QR ашиглана.
Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино.
Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр ч мөн адил 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Энэ удаад бид шинээр QR авах санал хүсэлтийг зөвхөн мэйл хаягаар авна. QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcart.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд [email protected] хаяг руу хүсэлтээ илгээнэ. Энэ хаягны ард том бүтэцтэй баг шуурхай ажиллаж хариу өгнө.
Төрийн байгууллагуудыг хамгийн бага 41500 тээврийн хэрэгслийн тоотойгоор эхэлнэ. Шинэ зохицуулалт орж ирсэн нь цагийн зохицуулалттай. Хоёр зүйл дээр QR код олголтыг багасгаагүй. Эм, эмийн үйлчилгээ, бүх нийтийн хүргэлттэй холбоотой байгуулагын тоог багасгаагүй" гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бид 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй комисс. Тийм учраас үүндээ зохицуулж тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа зохицуулах хэрэгтэй" гэж тодотголоо.
Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. Систем доголдохгүй. Гол нь QR кодоо ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтын хамт ашиглана. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол [email protected] хаяг руу хүсэлтээ илгээнэ"
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт цорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгөх юм байна.