ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон дөрөвдүгээр сараас эхлэн коронавирусийн халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Ковидийн халдвартай хөнгөн эрсдэлтэй иргэдийн тусгаарлан эмчлэх 80 ор дэлгэн ажиллаж байна.
Сувиллын эмч, ажилтнууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.
Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатайгаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 50 гаруй удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1200 гаруй иргэнийг хүлээн авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.